Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Татварын ерөнхий газрын даргын хамтарсан захирамж, тушаалаар нийслэлд үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх ажлыг өнөөдрөөс эхэллээ. Уг ажлын зорилго нь үл хөдлөх эд хөрөнгийн болон татвар төлөгч иргэний мэдээллийн нэгдсэн санг бий болгож, далд эдийн засагтай тэмцэх, татварын ногдуулалт, төлөлтийг сайжруулах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг нэмэгдүүлэх юм. Тооллого,бүртгэлийн ажлыг хороодод зохион байгуулж, дэмжлэг, арга зүйн удирдлагаар ханган, үл хөдлөх эд хөрөнгө, иргэний ажлын байр бүрийг бүрэн хамруулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Тооллого 11 сарын 1-ний өдөр дуусна. Харин хяналтын ажлыг 11 сарын 4-15-ны хооронд зохион байгуулах юм байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого эхэллээ | ||
Үзсэн: 1990 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.