Нийслэлийн 14-р сургуулийн сурагчид болон эцэг эхийн төлөөлөл шийдвэр гаргагчдад хандлаа. Учир нь БЗД-ийн 14-р сургуулийн 2400 гаруй сурагч өөрсдийн гэсэн сургуулийн байргүй болоод хоёр жил болж байна. Мэргэлжийн хяналтын газраас нурах эрсдэлтэй учраас сургуулийн барилгыг акталж, улмаар шинэ сургууль барихаар болсон ч яриа төдий байсаар удаан хугацаа өнгөрч байгаа юм.
БЗД-ийн 14-р сургуулийн сурагчид дүүргийнхээ гурван өөр сургуулийн анги танхимыг зайчлан хичээллэж байна. Өөрийн гэсэн сургуульгүй учраас сурагчдад олон хүндрэл учирч байгааг хэллээ.
Өөрийн гэсэн хичээлийн байргүй болсон хүүхдүүд 30, 92, 53-р сургуульд өглөө 7:30-20:20 цаг хооронд гурван ээлжээр хичээллэж байгаа юм. Бага насны хүүхдийг өглөө эрт, шөнө оройн цагаар хань бараагүй явуулах боломжгүй учраас эцэг эхчүүд нь хүргэж өгч, тосч авдаг болоод хоёр жил болж байна.
Боловсролын сайд эцэг эхийн төлөөлөлтэй уулзаж, хоёр жилийн турш 2400 гаруй сурагчийг хичээлийн байргүй байлгасандаа уучлал хүссэнийг эцэг эхийн зөвлөлийн дарга нь хэлж байсан юм.
2400 гаруй хүүхдийн сурч боловсрох эрхэд халдаж байгаа хичээлийн байрны асуудлыг ямар нэгэн шалтаг, шалтгаан тоочилгүйгээр хурдан шийдэж өгөхийг эцэг эхчүүд, сурагчид хүсч байна.

| Хичээлийн байргүй хоёр жил болж байгаа 14 дүгээр сургуулийн сурагчдаас Боловсролын сайд уучлал гуйжээ | ||
| Үзсэн: 348 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.