Эхнэрийнхээ амийг бүрэлгээд машиныхаа тээшинд авч явсан хэрэг дахин гарсныг Цагдаагийн байгууллага илрүүлсэн байна. Тодруулбал, энэ сарын 14-15-нд шилжих шөнө Хайлаастын хуучин эцэс орчимд эргүүл хийж байсан алба хаагчид шөнийн 02 цагийн үед автомашины зөрчил шалгаж байх явцдаа хэрэгтнийг баривчилжээ. Хэргийн мөрдөн байцаалт эхэлсэн байна. Хохирогчийн цогцсыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилж байгаа юм.
Автомашинуудыг зогсоон драйгер үлээлгэж, бичиг баримтын зөрчлийг шалгаж байсан дэслэгч н.Батсайхан, ахлах ахлагч н.Доржгочоо нарт "Тоёото Рав" маркийн автомашинтай, Э гэх жолооч сэжигтэй санагдсан байна. Тэд жолоочоос тээшээ шалгуулахыг шаардаж, нөхцөл байдалд тохируулан шуурхай ажилласан учир гэмт хэрэгтэнд зугтах боломж олголгүй баривчилж чаджээ.
Энэ бол цоожтой хаалганы цаана гэр бүлийн хүчирхийллийн улмаас эмэгтэйчүүд амиа алдаж байгаа нэг жишээ. 2015 онд Улаанбаатар хотын цагдаагийн 102 дугаарт 1 сая 500 мянган дуудлага ирснээс 30 хувийг нь гэр бүлийн хүчирхийллийн хэрэг эзэлжээ. 2015 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдсэн гэмт хэрэг 38.2 хувиар өссөн байна.
Цоожтой хаалганы цаана үйлддэгддэг гэр бүлийн хүчирхийллийн золиосонд эмэгтэйчүүд, хүүхэд илүү өртдөг. 2015 онд энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн иргэдийн 82 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Эхнэр, эсвэл хамтран амьдрагч, найз бүсгүйчүүдийнхээ эрүүл мэнд, цаашлаад амь насанд нь хүрсэн хэрэг гарч байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
| Эхнэрээ хөнөөгөөд, машиныхаа тээшинд авч явсан хэрэг дахин гарчээ | ||
| Үзсэн: 776 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.