Шууд Chart

Аргентинд валют солилцоонд тогтоосон хязгаарлалтыг цуцлав

2015-12-18 09:48:39

Аргентины эрх баригчид 2011 онд аргентины үндэсний мөнгөн тэмдэгт песо-гийн ханшийг дэмжих үүднээс валют солилцоонд тогтоосон хязгаарлалтыг цуцалж байгаагаа зарлалаа. Эдийн засгийн өсөлтөө сэргээхийн тулд тус улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Маурисио Макри энэ арга хэмжээг амласан гэдгийг Аргентины сангийн сайд Альфонсо Прат-Гай мэдээлсэн байна.

Үүнээс өмнө нь аргентинчууд сардаа албан ёсоор 2000-аас илүү доллар солих эрхгүй, мөн хаана мөнгө солиулснаа нотлох баримт авах ёстой байдаг байжээ. Тус улсын валют солилцоонд хоёр ханш үйлчилдэг. Нэг нь албан ёсны буюу 10 песо нэг доллартай тэнцдэг ханш, нөгөө нь 15 песо-г нэг доллараар үнэлж авдаг “хар зах”-ын ханш юм. Харин одооноос нэвтэрч байгаа шинэ журмаар нэгдсэн нэг ханш баримталж, тэр нь “хар зах”-ын гэгддэг хуучин ханштай дөхүү байх юм байна.

Аргентины өмнөх Ерөнхийлөгч Кристина Киршнер улсаасаа гарах хөрөнгийн урсгалыг зогсоож, татвараас зайлсхийх явдлаас сэргийлэхийн тулд дээрх хязгаарлалтыг анх тогтоож байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Аргентинд валют солилцоонд тогтоосон хязгаарлалтыг цуцлав  
Үзсэн: 352 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй