Шууд Chart

Замын ачаалал хоёр дахин нэмэгджээ

2015-12-18 10:57:36

Нэгдүгээр эгнээнд тавьсан, замын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг ачих, саатуулах журмыг дахин хэрэгжүүлэхээр Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар авч хэлэлцлээ. Энэ журмыг цуцласнаас хойш, сүүлийн үед хотын төвийн авто замын түгжрэл эрс нэмэгдсэн, хүндрэлтэй байгаа учраас тодорхой хэмжээний зохицуулалт хийж, журмыг дахин сэргээж хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзжээ.

Хотын төв хэсгийн зам, уулзварууд дээр ихэвчлэн удаан хугацааны түгжрэл үүсдгийг цагдаа нар хэлж байна. Ялангуяа сүүлийн нэг, хоёр сард дээрх байршлуудад түгжрэх байдал улам урт хугацаанд үргэлжлэх болсон нь тандалт судалгаагаар тогтоогдсон байна. Тодруулбал, урьд нь 1-2 цаг ачааллаад л шингэрдэг байсан зам одоо 3 цаг, бүр түүнээс ч илүү хугацаагаар түгжрэх болжээ. Гол шалтгаан нь замбараагүй байрлуулсан машинууд. Тийм ч учраас ачих, саатуулах журмыг дахин хэрэгжүүлэх санал гаргалаа.

Замын түгжрэлийг ихэсгэж байгаа дараагийн нэг хүчин зүйл бол халтиргаа гулгаа. Гэхдээ энэ асуудлыг хөрөнгө мөнгө нь л байвал тусгай журам баталсан, батлаагүй зохих арга хэмжээг авч, түгжрээ үүсгэхгүй байх боломжтойг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Гэтэл яг өнөөдрийн байдлаар 2-3 удаагийн цаснаар хэрэглэх л бодисын нөөц бий. Нэмэлт худалдан авалт хийх санхүүжилт байхгүй тухай мэдээллийг өгч байсан.

Замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо өсч байгаа нь бас түгжрэлд нөлөөлдөг. Энэ онд л гэхэд 39000 орчим автомашин борлогдсон байна. Холбогдох эх сурвалжийн мэдээлснээр нийслэл хотын замын хөдөлгөөнд 2011 онд 160 мянга гаруй байсан бол 2012 онд 208 мянга болсон. Харин 2013 онд 321 мянга болж 100 гаруй мянгаар нэмэгдсэн бол 2014 онд 411 мянгад хүрсэн байна. Энэ оны хувьд харин 39 мянга орчмоор нэмэгдэж, 443.279-д хүрсэн байгааг мэдээллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Замын ачаалал хоёр дахин нэмэгджээ  
Үзсэн: 303 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй