Шууд Chart

Арьс, ширний үйлдвэрүүд хаягдлаа дахин ашиглах боломжтой

2015-12-18 12:05:43

Малын арьс, ширийг боловсруулсны дараах үйлдвэрийн хаягдлаас газ, желатин, хиймэл шир гаргаж болно. Тодруулбал, манайд арьс шир боловсруулдаг 35 үйлдвэр байна. Эдгээр үйлдвэр арьс ширийг боловсруулдаг ч хаягдлаа ашигладагүй аж. Тиймээс “Эмээлт”-д Хөнгөн үйлдвэр, технологийн паркийг байгуулчихвал тэнд энэ төрлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүрэн боломжтой гэж “Монголын арьс ширний  үйлдвэрлэлийн  холбоо”-ны гүйцэтгэх  захирал Т.Баярсайхан онцоллоо.

Нэмж мэдээлэхэд, манай улс жилд бод, бог нийлсэн 10.3 сая ширхэг арьс бэлтгэдэг. Үүний 25 хувийг дотооддоо боловсруулдаг байна. Үлдсэн 75 хувьд нь түүхий болон анхан шатны боловсруулалт хийж, өмнөд хөрш рүү гаргадаг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Арьс, ширний үйлдвэрүүд хаягдлаа дахин ашиглах боломжтой  
Үзсэн: 387 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй