Одоо мөрдөж байгаа Боловсролын хуульд “Сургуулийн зөвлөл” гэсэн нэр томьёо бий. Уг нь зөвлөл нь багш, ажилтан, сурагч, эцэг эх, бусад байгууллагын төлөөлөл гэсэн 9-11 гишүүнтэй байна. Гишүүд нь сургуулийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санал өгөх, дэг журам, дотоод зохион байгуулалтын хэлбэрийг тодорхойлох, тайланг хэлэлцэх, үнэлэлт, дүгнэлт өгөх, захирлын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, багш, сурагч, ажилтны эрх ашгийг хамгаалах үүрэгтэй гэж заасан байдаг.
Хэрвээ сургуулийн зөвлөл энэ үүргээ биелүүлдэг бол боловсролтой холбоотой олон асуудлыг шийдвэрлэх боломжтой юм. Гэвч энэ нь Боловсролын хуулийн нэгэн амьгүй заалт байсаар байна. Тэгвэл сургуулийн зөвлөлийг орлох “Эцэг эх, багшийн холбоо” зарим суманд ажиллаж эхэллээ. “Боловсролын салбар дахь ил тод ба хариуцан тайлагнах байдал” төслийн хүрээнд” 8 аймгийн 20 сумын нийт 28 сургуульд уг холбоог байгуулсан байна. “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн зохицуулагч н.Тунгалаг ярилаа. Төсөл 2018 онд дуусна. Хэрвээ энэ хугацаанд сонгогдсон сургуулиудын “Эцэг эх, багшийн холбоо” үр дүнтэй ажиллавал цаашид бүх сургуульд байгуулах юм байна.
| Зарим суманд “Эцэг эх, багшийн холбоо” ажиллаж эхэллээ | ||
| Үзсэн: 312 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.