Шууд Chart

Үнэлгээний хорооны хурлын танхимтай боллоо

2013-09-20 10:16:01

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар “Тендер зохион байгуулалт, үнэлгээ”-ний үйл явцыг шударга, ил тод болгохоор ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Тендерийн үнэлгээний хурлын явцыг бүхэлд нь видео хэлбэрээр архивлан хадгалах тусгайлан тоноглож бэлдсэн Үнэлгээний хорооны хурлын танхимтай боллоо. Энэ нь тендерийн үнэлгээ хуулийн дагуу, шударга явагдсан эсэхийг баримтжуулдаг олон улсын стандартын шалгарсан аргад тооцогддог танхим юм. Тендерийг мэргэжлийн байгууллага зохион байгуулах болсноор сонгон шалгаруулалт хуулийн дагуу болж байгаа ч шаардлагатай тохиолдолд тендерийн үнэлгээний хурлын видео, аудио баримтыг архиваас шүүн шалгах боломжтой юм.

 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Үнэлгээний хорооны хурлын танхимтай боллоо  
Үзсэн: 1191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй