![](/uploads/201512/news/thumb/3c33a16d26cb2d8633af6bf031ef6bd6_x3.jpg)
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг дамжин өнгөрөх тээврээ ирэх онд хоёр дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Өнгөрөгч онд хоёр сая тонн ачаа барааг дамжин тээвэрлэсэн байна. Түүнчлэн БНХАУ-аас ОХУ руу явах ачаа тээврийн өрсөлдөөн Манжуурын өвөр байгалийн төмөр зам, Казакстаны төмөр замтай УБТЗ үнийн саналаар өрсөлдөж байна. Харин манай улстай ОХУ уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хамгийн том өрсөлдөгч болон хувираад байна гэж “УБТЗ” ХНН-ын дарга Л.Пүрэвбаатар ярилаа.
Энэ оноос эхлэн БНХАУ-аас ОХУ, Европыг зорьсон чингэлгийн тээвэр нэмэгдэж 2014 онтой харьцуулахад 40 орчим хувиар өслөө. БНХАУ-ын тээвэр зуучийн компаниудад хөнгөлөлт урамшуулал санал болговол дахин 30 хувиар өсөх бололцоо харагдаж байгааг УБТЗ-н удирдлагууд онцоллоо.
"УБТЗ" нийгэмлэг дамжин өнгөрөх тээврээ хоёр дахин нэмэгдүүлнэ | ||
Үзсэн: 427 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.