Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нэр төрөө сэргээлгэхээр цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Ноцтой мэдээ сонины 12 дугаар сарын 14-ний дугаарт “17 жил далд байсан хэрэг илэрлээ” гарчигтай нийтлэл хэвлэгдсэн. Энэхүү нийтлэлд бичсэн баримтгүй мэдээлэл нь хүний нэр төрийг гутааж, гүтгэсэн гэж үзээд ийнхүү хуулийн байгууллагаар шалгуулахаар болсон байна.
Тус нийтлэлд нийт долоон хүний нэр дурдагдсан бөгөөд иргэн Э.Бат-Үүлийг, С.Зориг агсны аминд халдсан хэрэг болох үед дэргэд нь байсан. Хажууд нь байсан хэрнээ мэдээлэл өгөөгүй нуун дарагдуулсан гэж гүтгэсэн. Хэрэв энэ үнэхээр нотолгоотой, баримттай мэдээлэл бол хуулийн байгууллагын өмнө сэтгүүлч үүнийгээ батлах ёстой гэж хотын даргын өмгөөлөгч Б.Алтанхуяг ярилаа.
Санжаасүрэнгийн Зориг агсны хэрэгтэй холбоотой мэдүүлгийг тухайн үед олон хүнээс авч байсан. Гэхдээ Ноцтой мэдээ сонин төдийгүй эх сурвалжийг нь нэрлэж цааш дамжуулсан хэвлэл мэдээллийн байгууллага, цахим хуудсууд ч баримтгүй мэдээлэл олон нийтэд түгээсэн учир хариуцлага хүлээх ёстой гэж өмгөөлөгчид нь үзэж байгаа аж. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аливаа нийтлэл нэвтрүүлэг бэлтгэхдээ ил тод, нээлттэй, олон ургальч үзэлд суурилах ёстой. Гэтэл хэт нэг талыг барьсан, тодорхой баримтгүй, эх сурвалж нь тодорхой биш энэ мэт нийтлэлээр олон нийтийг төөрөгдүүлэхгүй байх үүрэгтэй гэдгийг ч өмгөөлөгчид сануулж байлаа.
| Э.Бат-Үүл нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд ханджээ | ||
| Үзсэн: 406 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.