Шууд Chart

АНУ, Куба хоорондын арилжааны нислэгийг сэргээнэ

2015-12-18 14:24:49

АНУ, Куба хоёр улс хоорондын арилжааны нислэгээ сэргээх урьдчилсан тохиролцоонд хүрсэн байна. Гэхдээ анхны нислэг яг хэзээ болох нь тодорхойгүй, энэ талын яриа хэлэлцээнд дахиад хэдэн сарын хугацаа орохоор байгаа талаар хоёр талын эх сурвалжууд мэдээлж байна. 

Одоогоор Нью-Йоркоос Гавана руу болон буцах чиглэлд тусгай үүргийн нислэгээр зорчих боломж нээлттэй байна. Сүүлийн саруудад Кубад амрахаар зорчих америкчуудын тоо мэдэгдэхүйц нэмэгджээ. Жилийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Кубатай 50 гаруй жил үргэлжилсэн сөргөлдөөнт байдлаа эцэст болгож, “эрх чөлөөний аралтай” иж бүрэн харилцаагаа сэргээх саналаа Конгресст танилцуулж байсан. Улмаар энэ оны долоодугаар сарын 20-нд АНУ, Куба хоёр тус тусын элчин сайдын яамдыг харилцан нээсэн билээ.

Хоёр улсын хоорондын хэвийн харилцаа энэ мэтээр аажим сэргэж байгаа боловч бүрэн хэмжээнд сайжруулахын тулд АНУ Гуантанамогоос цэргийн баазаа гаргаж, эдийн засгийн хоригоо цуцлах ёстой гэж Гавана үзэж байгаа юм. Энэ дашрамд сануулахад, хоёр улс мөн л 50 гаруй жилийн туршид тасраад байсан шуудангийн шууд харилцаагаа сэргээхээр болсноо энэ сарын 11-нд зарласан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, Куба хоорондын арилжааны нислэгийг сэргээнэ  
Үзсэн: 707 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй