Ойрын өдрүүдэд цас их орсноос замын халтиргаа, гулгаа ихэссэн. Тиймээс Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн мэргэжилтнүүд болон дарга нар замын цас цэвэрлэх ажилд оролцож эхэлжээ.
Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл төв замын арчлалт, засварыг хариуцан ажилладаг. Авто замын цасыг цэвэрлэхэд нийтийн үйлчилгээний ажилчдын хүч дутмаг байгаа учраас тус нэгтгэлийнийнхэн мөн гар бие оролцож эхэлсэн байна. Мөн байнга гадаа зогсож ажилладаг нийтийн үйлчилгээний ажилчдынхаа ажлыг хөнгөвчлөх зорьж, эхний ээлжинд төв замын цас цэвэрлэх ажлыг хийж дуусгахаар төлөвлөж байна гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн дарга Д.Энхсайхан хэллээ.
| Цас цэвэрлэх ажилд дарга нар оролцож байгаа гэв | ||
| Үзсэн: 306 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.