Манай улсад худалдаа үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 94 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ ойг тохиолдуулан Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас өнгөрсөн гурван жилийн хугацаанд худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд холбогдох дүрэм журмыг хөнгөвчлөх, эрх зүйн орчныг сайжруулах талаар хийсэн ажлуудаа танилцууллаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн нийтлэг журмыг боловсронгүй болгосноос гадна “Төрийн үйлчилгээний сүпермаркет” гэх цоо шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлсэн байна.
Нэмж мэдээлхэд, өнөөдрийн байдлаар худалдаа үйлчилгээний салбарт нийт 170 мянга гаруй хүн ажиллаж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Мэдээ сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй.
| “Төрийн үйлчилгээний супермаркет” үйлчилгээг нэвтрүүлжээ | ||
| Үзсэн: 346 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.