![](/uploads/201512/news/thumb/bbb6e21d5e82603606852be4eab34955_x3.jpg)
Өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Батбаяр Сангийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан юм. Ажлын хэсгээс өгсөн мэдээллээр одоогийн байдлаар улсын хэмжээнд 11 их наяд төгрөгийн хадгаламж байгаагаас 4.9 их наяд төгрөгийн буюу нийт хадгаламжийн 45 хувь нь 100 саяас дээш төгрөгийн, 55 хувь нь түүнээс доош төгрөгийн хадгаламж байгаа аж.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын гишүүн Д.Батцогт хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ.
Манай улсын нийт иргэдийн банкин дахь хадгаламж 11 их наядад хүрчээ | ||
Үзсэн: 495 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.