Шууд Chart

“Чандгана” цахилгаан станцыг барих ажил ирэх оноос эхэлнэ

2015-12-18 18:23:34

Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг дахь Чандаганы нүүрсний уурхайд түшиглэсэн цахилгаан станц барих ажлыг Канадын хөрөнгө оруулалтаар шийдэхээр болжээ. 600 мегаватын хүчин чадал бүхий энэ станц байгуулагдсанаар зүүн болон төвийн бүс эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болно. Мөн 600 гаруй хүн ажлын байртай болно гэж төслийн багийнхан тооцоолж байна. 

Чандганы цахилгаан станц барих төслийг гурван жилийн хугацаанд боловсруулжээ. Барилгын тусгай зөвшөөрөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, газар ашиглах зөвшөөрөл, олборлолтын тусгай зөвшөөрөл зэрэг шаардлагатай бичиг баримтууд хэдийнэ бэлэн болсон. Монгол Улсын Засгийн газартай концессийн гэрээгээ тодорхой болгож чадвал ирэх оноос барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ 2016 онд дахин 525 мегаватаар өснө гэсэн тооцоог цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компани гаргасан. Нүүрсний уурхайг түшиглэсэн Чандганы цахилгаан станц энэ бүх ачааллыг нөхөх чадалтай. Тус станц 2018 оноос эрчим хүчээ нийлүүлнэ гэж тооцсон байна. Чандганы цахилгаан станц уурхайгаасаа шууд нүүрсээ авснаар 100 гаруй вагон нүүрсийг Улаанбаатар хот руу тээвэрлэлгүй, эрчим хүчээ газар дээр үйлдвэрлэнэ.  

Энэхүү төсөл хэрэгжсэнээр орон нутагт дагалдах бизнесүүд хөгжинө гэж тооцоолсон. Мөн цахилгаан станц ашиглалтад орсноор Хэнтий аймгийн ДНБ 2 дахин өсөж, одоо байгаа 86 тэрбум төгрөгөөс 160 гаруй тэрбум төгрөг хүртэл өсөх боломжтой ажээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Чандгана” цахилгаан станцыг барих ажил ирэх оноос эхэлнэ  
Үзсэн: 668 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
59.153.115.xxx [59.153.115.xxx] 2015-12-18 18:56
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй