Шууд Chart

МЗЭ-ийн их хурал эхэллээ

2013-09-20 11:10:28

Монголын Зохиолчдын эвлэлийн ээлжит их хурал өнөөдөр эхэлж хоёр өдөр үргэлжилнэ. Их хурлаар Монголын Зохиолчдын эвлэлийн ирээдүйн зорилго чиглэл, цаашид хэрэгжүүлэх бодлогыг авч хэлэлцэнэ. Мөн уламжлал ёсоор  удирдлагуудаа сонгоно. МЗЭ-ийн дотоод журмын дагуу энэ жил Удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав ажлаа хүлээлгэн өгнө. Монголын Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захиралд нэр дэвших  хэд хэдэн хүний нэр яригдаж байгаа бөгөөд  их хурлын төлөөлөгчдийн ил болон нууц санал хураалтаар шинэ гүйцэтгэх захирал тодорно. Энэ удаад зохиолч Д.Төрбат, яруу найрагч Ц.Хулан, зохиолч, яруу найрагч Ц.Буянзаяа нар өрсөлдөх магадлал өндөр  байгаа гэнэ.   Тэдний хэн хэн  нь ч туршлагатай, тулхтай, хүний эв дүйг олоод  ажиллачих  уран бүтээлчид хэмээн үнэлэгддэг. Харин удирдах зөвлөлийн даргаар хэнийг сонгох нь зохиолчдын шийдвэрээс харагдах юм.

Нийтэлсэн: Б.Баярт

МЗЭ-ийн их хурал эхэллээ  
Үзсэн: 1884 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй