Шууд Chart

Орхон аймгийн аж ахуйн нэгжүүдийн даатгалд төлөх өр 2.7 тэрбумд хүрчээ

2015-12-19 16:30:27

Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийн Нийгмийн даатгалын өр 2.7 тэрбум төгрөгт хүрсэн байна. Дээрх нөхцөл байдал нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэдийн эрх зөрчигдөхөд хүргэж байгааг тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс мэдээлжээ.

2.7 тэрбум төгрөгийн өрийн 560 гаруй сая нь урсгал, 870 гаруй сая төгрөг нь хуримтлагдсан өр байгаа юм байна. ААН-үүд нийгмийн даатгалын шимтгэлээ цаг хугацаанд нь төлөхгүй, их хэмжээний өр үүсгэж байгаа нь нийгмийн даатгал төлөгч, иргэдийн эрх ашгийг зөрчиж байгаа үйлдэл болж байгааг Орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга Д.Чимгээ хэлж байна.

Өр үүсэн шалтгааныг эдийн засгийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байгаа боловч энэ үндэслэл нь үнэн бодитой эсэхийг нягтлах шаардлага байгааг ч мөн хэлж байлаа. Тус хэлтэст өртэй ААН-үүдийн дансыг хаах, алданги, торгууль ногдуулах зэрэг арга хэмжээ авч эхэлсэн байна. Мөн урт хугацаанд өр хуримтлуулсан ААН-үүдийн асуудлыг шүүхэд шилжүүлжээ. Гэхдээ энэ нөхцөл байдлаас шалтгаалж ААН-үүд үүдээ барих нь олширч ажилгүйдлийн тэтгэмж авах иргэдийн тоо өсч байгаа талаар тус хэлтсийн Орлого, хяналтын албаны дарга мэдээлж байна.

Үүнээс гадна Аймгийн нийгмийн даатгалын хэлтэст хийсэн шалгалтын дүнг танилцуулсан байна. Нас барсан иргэдийн тэтгэврийг үргэлжлүүлэн авч байсан байх магадлалтай хэрэг гарсантай холбогдуулан Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст НДЕГ, Цагдаагийн газартай хамтран гурван удаа шалгалт хийсэн байна. Шалгалтаар 2006-2015 оны хооронд нас барсан 3900 гаруй хүний бичиг баримтыг шалгахад ямар нэг зөрчил гараагүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орхон аймгийн аж ахуйн нэгжүүдийн даатгалд төлөх өр 2.7 тэрбумд хүрчээ   
Үзсэн: 312 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй