Улсын хэмжээнд нийт дунд сургуулийн 70 орчим хувь нь цэвэр усны эх үүсвэргүй, усаа зөөж хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудыг цэвэр усаар хангах ажлыг салбарын хэмжээнд явуулж байна. Энэ ажлын хэрэгжилт ямар байгаа тухай ШӨХТГ-аас шалгалт хийжээ.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 620 дунд сургуулиас 474-т нь дээрх шалгалтыг хийсэн байна. Өнгөрсөн хугацаанд Архангай аймаг 86 ширхэг усны төхөөрөмж, Хөвсгөл 21, Баянхонгор 38, Дархан-Уул 17, Сүхбаатар дүүрэг 48 ширхэг усны төхөөрөмж суурилуулж сургуулиа цэвэр устай болгох ажилд хувь нэмрээ оруулжээ.
Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас гэр хорооллын иргэдийн цахилгааны хэрэглээ, тооцоололтой холбоотой ирдэг иргэдийн гомдлын дагуу мөн шалгалт явуулсан байна. Цахилгааны тоолуур хэт өндөрт байрладаг учраас оршин суугчид тоолуураа хянах боломжгүй байдаг зөрчил их илэрчээ. Иймд Өндөрт байрласан 670 гаруй цахилгаан тоолуурыг буулгажээ.
Газрын гэрчилгээгүй бол УБЦТС компанитай гэрээ хийх эрхгүй учраас нэг тоолуур дээр хэд хэдэн айл байдаг. Түүнээс болоод 150 квт-аас дээш, өндөр тариф гардаг байсан асуудлыг ч мөн УБЦТС компанитай ярилцаж шийдвэрлэжээ. Одоо иргэд газрын гэрчилгээгүй ч байсан гэрээ байгуулж, цахилгааны төлбөрөө тусдаа тооцуулж төлөх боломж бүрдсэн байна.
| Ерөнхий боловсролын сургуулиудыг цэвэр усаар хангах ажилд ахиц гарчээ | ||
| Үзсэн: 337 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.