Шууд Chart

АН бодлогын зөвлөлтэй боллоо

2015-12-19 17:03:38

АН-ын удирдах ажилтуудын зөвлөлгөөн өнөөдөр боллоо. Зөвлөлгөөнөөр хэлэлцэх гол асуудал нь  намын бодлогын зөвлөл байгуулах тухай байлаа. Учир нь АН-ын удирдлагын зүгээс “Бодлогын зөвлөл байгуулах” шийдвэр гаргаж, үүнийг  хэрэгжүүлэхэд намын бүх шатны удирдах ажилтнуудын санал бодлыг сонсох хэрэгтэй, үүнийгээ эргээд бодлогодоо тусгах нь зөв гэж үзсэн байна.

АН нь өнгөрсөн хугацаанд ямар ажил хийж амжуулсан, аль салбарт илүү амжилт гаргасан зэргийг нарийн судалж, цаашдын зорилтыг тодорхойлохын тулд намын бодлогын зөвлөл байгуулж байна. Энэ зөвлөл нь 12 бүлгэмтэй. Бүлгэм  тус тус бүр өөр өөрийн салбарт судалгаа хийнэ. Намын даргын гаргасан энэ шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар АН-ын удирдах албаны гишүүд өнөөдөр санал бодлоо солилцсон юм.

Энэ үеэр АН-ын Бодолгын зөвлөлийн ажлын албаны дарга С.Ламбаа "Цаашдаа бодлогын зөвлөл нь намын гол хөдөлгөх хүч, мэдээллийн сан болж явна" гэж байна. Энэ зөвлөлд АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны 228 гишүүн орж ажиллах юм байна.

Өнөөдрийн уулзалтад АН-аас сонгогдсон УИХ-ын болон Засгийн газрын гишүүд аймаг дүүргийн засаг дарга нараас гадна намын дарга нар мөн оролцлоо.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АН бодлогын зөвлөлтэй боллоо  
Үзсэн: 297 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.40.xxx [182.160.40.xxx] 2015-12-19 21:11
Дүр эсгэсэн ардчилал Монгол орныг устгаж дууслаа. Ардчиллын өнөөдрийг хүртэл уриа лоозон болгон хашгираад байгаагын цаад зорилго юу вэ? Юу хүсээд байна вэ? Хэн зөвхөн ардчиллыг яриад бай, эрх чөлөөг сурталчлаад бай, хариуцлагагүй байдлыг ухуулаад бай гэж даалгавар өгсөн юм бэ? Зорилго нь юу вэ? Ядуу ард түмэнд сайхан амьдрал хэрэгтэй. Гэтэл тэр сайхан амьдралыг зөвхөн ардчилал ярьж, ардчиллын хурал хийснээр авчирч чадахгүй. Амьдрал амаар биш ажил хөдөлмөрөөр дэвжин дээшилдэг. Дүр эсгэсэн Ардчилсан ерөнхийлөгч болон ардчиллыг өмчилсөн эрх баригчдын үг үйлдлүүд монгол орныг буруу зам руу хөтлөнө. Нүүрэн дээрээ ардчилал, ардчилал бас дахин ардчилал хэмээн уриалж, ар хударгаараа улс орныг цөлмөсөөр байна. Ардчилал гэж юу вэ? Ардчилсан болчихвол бүх зүйл сайхан болчих уу? Ардчилал сайн сайхныг авчирдаг уу? Хөгжил, Ардчилал хоёр ямар ялгаатай юм бэ? Ардчилсан орон хөгжилтэй байдаг уу?

Бидэнтэй нэгдээрэй