Говьсүмбэр аймгийн тэргүүний багш нарын туршлагыг бусад аймаг, сумдын багш нарт дэлгэрүүлж эхэллээ. Боловсролын цөм хөтөлбөр гэдэгт шинжлэх ухааны тоо теоромыг шууд цээжлүүлэхээс илүүтэй хүний амьдралтай уялдуулан зааж сургахыг зорьдог.
Тухайлбал, химийн элементийн үелэх системийг хуурай цээжлүүлснээс хоол хүнс, эз зүйлсэд агуулагдах байдлаар нь тайлбарлах нь сургалтад илүү өгөөжтэй. Энэ байдлаар Говьсүмбэр аймгийн лабортори тавдугаар сургуулийн хувьд л гэхэд багш нараа багаар ажиллуулж, хичээлийг дадлага талаас нь заах арга туршлагуудыг хуримтлуулж чадсан гэдэг үнэлгээг салбарын яамнаасаа авсан байна.
Багш нараас гадна цөм хөтөлбөрийн хэрэгжилтэд эцэг эхийн оролцоо, нутгийн засаг захиргааны дэмжлэг хангалттай “Маш сайн” гэдэг үнэлгээг тус аймаг авчээ.
Мөн Говьсүмбэр аймаг 2015 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Багш нарынхаа ажлыг индексжүүлэн дүгнэж, судлагдахуун тус бүрээр нь хамгийн шилдэг багш нарыг шалгаруулан хоёр сая төгрөгөөр шагнажээ.
| Говьсүмбэр аймагт боловсролын цөм хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна | ||
| Үзсэн: 357 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.