Шууд Chart

Дээрэм хийсэн эрүүгийн төлөөлөгчийг саатуулан шалгаж байна

2013-09-20 12:30:03

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Толла” хүнсний дэлгүүрт уржигдар 22 цагийн үед баг зүүсэн этгээд халдаж, хийн буугаар сүрдүүлэн орлогоо өгөхийг шаарджээ. Энэ үед дэлгүүрийн ээлжийн ажилчид бүгдээрээ байсан учраас гэмт этгээдийг барьж, дуудлага өгсөн байна. Гэтэл энэ этгээд нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгч 33 настай Э гэгч байжээ. Хэргийг одоо УЕП-ын дэргэдэх мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн хуулийн 147 буюу бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед  нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж  довтолсон гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн, саатуулан шалгаж байна.  Э нь ОХУ-д эрх зүйч мэргэжлээр төгссөн, цагдаагийн ахмад цолтой хүн юм байна.  Нэмж дуулгахад тус дэлгүүрийг өмнө нь хоёр ч удаа ийм байдлаар дээрэмдсэн бөгөөд тухайн үед оргосон хоригдлууд үйлдсэн байж болзошгүй хэмээн цагдаагийнхан эрэн сурвалжилж байжээ.

Нийтэлсэн: Б.Баярт

Дээрэм хийсэн эрүүгийн төлөөлөгчийг саатуулан шалгаж байна  
Үзсэн: 1706 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.158.88.xxx [124.158.88.xxx] 2013-09-20 22:08
aimar shvv in dereim barisan xvmvvs tr delgvvr aztai ymaa

Бидэнтэй нэгдээрэй