Шууд Chart

Уул уурхайн сайдыг огцрохыг шаардав

2015-12-21 17:41:16

“Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" ТББ-ынхан Уул уурхайн сайдыг огцрохыг шаардаж улс төрийн суулт зарлалаа. Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас Хэнтий аймгийн Батширээт сумын Онон голын сав газарт урт нэртэй хууль зөрчиж ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосныг тэд ийнхүү эсэргүүцэж байна гэж тайлбарлалаа.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хууль зөрчин замбараагүй олгосноос үүдэж байгаль орчинд их хохирол учирч байна. Онон голын сав газарт өнгөрөгч 8-р сард “Гутайн даваа” компани тусгай зөвшөөрөл авчээ.  80-н хувийн гадаад хөрөнгө оруулалттай тус компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлахыг шаардаж байна гэж "Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" ТББ-ын тэргүүн Х.Бээжин хэллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Уул уурхайн сайдыг огцрохыг шаардав  
Үзсэн: 383 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй