Чингисийн өргөн чөлөөг Олимпийн гудамжтай холбосон 0.5 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил өнгөрөгч наймдугаар сард дууссан. Энэ 10 дугаар сард мөн Улсын комисс хүлээн авч “сайн” гэсэн үнэлгээ өгчээ. Тус замыг барих-худалдан авах гэрээгээр хувийн компани өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн байна. 2015 оны Нийслэлийн төсвийн тодотгол хийх үеэр худалдан авах хөрөнгийг шийдвэрлэж, өнөөдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар энэ асуудлыг хэлэлцлээ.
Чингисийн өргөн чөлөөг Олимпийн гудамжтай холбосон 0.5 км авто замын ажил чанарын өндөр түвшинд хийсэн, 5 см-ийн зузаан хатуу хучилттай юм байна. Засвар, арчилгааг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд хүлээлгэн өгсөн байна. Нийт 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий энэ замыг нийслэл худалдан авахаар боллоо. Энэ зам хотын төв хэсгийн түгжрэлийг бууруулахад онцгой ач холбогдолтой гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр хэлж байна.
| 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэй замыг нийслэл худалдан авахаар боллоо | ||
| Үзсэн: 361 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.