Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын хоёрдугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд өнөөдөр төрийн дээд одон медаль гардууллаа.
Цэргийн хамгаалалтын ротын хоёрдугаар ээлжийн бие бүрэлдэхүүн зургаан сарын хугацаанд Афганистаны Умард бүсийн командлалын Мармал баазын Шалган нэвтрүүлэх байруудын хамгаалалтын аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлээд ирсэн байна.
Энэ өдөр “Энхийн төлөө ” медалиар дөрөв, “Афганистанд энхийн төлөө” хүндэт тэмдгээр 114, “Дайчин алдар” медалиар гурав, “Эх орны төлөө” хүндэт тэмдгээр найман цэргийн алба хаагчийг шагналаа.
Монгол улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн олон орны цэрэг эрстэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэх болсон 10 гаруй жилийн хугацаанд мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, сахилга зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэх чадамжаараа мэргэжлийн гэгдэх цэрэг армиудад хүлээн зөвшөөрөгдөж чадсан юм. Энэ арга хэмжээний талаар Цэргийн багийн захирагч, дэд хурандаа н.Эрдэнэбаяр ярьж байна.
| Хилийн чинадад үүрэг гүйцэтгэсэн зэвсэгт хүчнийхнийг хүлээн авлаа | ||
| Үзсэн: 436 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.