Шууд Chart

Цахимаар газар өмчлөх бүртгэл энэ сарын 30-нд дуусна

2015-12-22 15:52:57

Цахимаар газар өмчлөх бүртгэл энэ сарын 30-ны 12:00 цагт дуусна. Нийт цахим газар өмчлөлийн дөрвөн ээлжээр 700 гаруй мянган  иргэн бүртгүүлж, үүнээс 70 орчим мянган иргэн албан ёсоор газар өмчлөх эрхтэй болжээ.

Харин энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны нэгдүгээр хэсэгт 16 нэгж талбар, тоосгоны хоёрдугаар хэсэгт 149 нэгж талбар, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт  цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ. Мөн эхний дөрвөн ээлжинд  хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулахаар болсон.

Нийслэлийн харьяа иргэн бүр оршин суугаа дүүргээс үл хамааран зарлагдсан аль ч байршлаас сонголт хийж хүсэлтээ гаргаж болох юм. Иргэд бүртгүүлэхдээ нийслэлийн засаг даргын тамгын газрын http://ulaanbaatar.mn болон өмчийн харилцааны газрын сайтад хандах боломжтой юм. Нийслэлийн өмчийн харилцааны газрын ахлах мэргэжилтэн Н.Шижир ярьж байна.  

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цахимаар газар өмчлөх бүртгэл энэ сарын 30-нд дуусна   
Үзсэн: 978 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй