Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Английн ИБУИНВУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Кристофер Стюарт, Лондон хотын Захирагч /Санхүү, Эдийн Засгийн асуудал хариуцсан/ Алдерман Рожер Гифорд болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хот байгуулалт болон ногоон хөгжлийн талаархи төсөл хөтөлбөр, Хот хөгжүүлэх санхүүгийн үйл ажиллагааг мэргэшүүлэх, өргөжүүлэх боломжийн талаар харилцан ярилцаж, Улаанбаатар хотод “Санхүүгийн төв” байгуулах талаар санал солилцлоо.
Ноён Алдерман Рожер Гифорд “Аливаа санхүүгийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд “Хөрөнгийн бирж” чухал ач холбогдолтой. Мөн дотоод бондын зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай. Түүнчлэн энэ их бүтээн байгуулалтыг хийхэд Улаанбаатар хотод “Санхүүгийг төв” зайлшгүй байгуулах шаардлагатай. Тиймээс бид Улаанбаатар хоттой хамтарч ажиллах төсөл, хөтөлбөрийнхөө талаар Элчин Сайдын Яамтайгаа ярилцах болно” гэлээ.
“Санхүүгийн төв” байгуулах талаар санал солилцлоо | ||
Үзсэн: 986 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.