Шууд Chart

Иргэдийн сэрэмжгүйгээс үүдсэн гэмт хэргийн гаралт буурахгүй байна

2015-12-23 15:07:35

Улаанбаатар хотын хэмжээнд энэ жил гэмт хэргийн гаралт 5.5 хувиар буурсан дүнг Цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Хулгай дээрмийн гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй гарсан бол хүнд болон онц хүнд гэмт хэрэг буурчээ. 

Цагдаа болон холбогдох газруудаас гэмт хэргийн гаралтыг бууруулахаар ажиллаж байгаа ч иргэдийн сонор сэрэмжгүйгээс үүдэн зарим төрлийн гэмт хэргийн гаралт буурахгүй байна гэж Улаанбатар хотын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга н.Хосбаяр хэллээ.

Хөршийн хяналт, оюутан цагдаа, иргэдийн оролцоотойгоор гудамж, талбайд эргүүл ажиллуулж байна. Энэ  нь гэмт хэргийн гаралт буурах нэг түлхэц болж байгааг Цагдаагийн албан хаагчид хэллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иргэдийн сэрэмжгүйгээс үүдсэн гэмт хэргийн гаралт буурахгүй байна  
Үзсэн: 1020 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2015-12-23 16:45
Ойн түймэр сонор сэрэмжгүйгээс биш ээ, зориудынх юм шүү дээ. Орон нутгийн эрх баригчид төрийн ажил хийдэггүй, газар орон ард олонтойгоо бус идэж уухын төлөө л ажиллаж байна шүү дээ. Хөдөө хотод танхайрал жирийн үзэгдэл болсон..
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2015-12-23 16:01
Мэргэжлийн хяналтаас ваакум цонхы үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж стандартад нийцсэн цоож цуургатай байхаар шаардлага тавихгүй бол хулгайч нар амархаан хөшиж онгойлгоод гэрээс эд зүйлийг нь хуу хамаад гарах юмаа. Энэ талаар мэргэжлийн байгууллагууд арга хэмжээ аваачээ. Ялангуя гэр хороололд иргэд маш их хохирч байна.

Бидэнтэй нэгдээрэй