Шууд Chart

Боловсролын салбарт хийгдэх бүтээн байгуулалтын ажлын жагсаалтыг гаргана

2015-12-23 19:25:32

Хөдөө орон нутагт баригдаж эхлээд гурван жил болсон ч ашиглалтад ордоггүй сургууль, цэцэрлэг, соёлын төв олон байгааг БСШУЯ- мэргэжилтнүүд хэллээ. Тухайлбал, Сэлэнгэ аймагт л гэхэд 2013 онд барилгын ажил нь эхэлсэн ч одоо болтол ашиглалтад ороогүй хоёр ч сургууль дахиад л балгас байдлаар шинэ онтойгоо золгож байна. 

Эдгээр барилгын хөрөнгө оруулалтыг ганц жилийн дотор бүгдий нь шийдэх боломжгүй учраас эхний удаад барилгын ажил нь нэлээд дөхчихсөн сургууль, цэцэрлэгийн жагсаалтыг гаргахаар болжээ. Энэ жагсаалтыг орон нутгийн иргэд өөрсдөө гаргах юм. 

Сэлэнгэ аймаг 17 сумтай. Сумын сургууль, цэцэрлэгийн ихэнх барилгад бүрэн шинэчилсэн засвар хийх хэрэгтэй байна. Мөн тус аймгийн Мандал, Сант суманд баригдаж эхэлсэн сургуулийн барилга санхүүгийн хүрэлцээгүйн улмаас зогссон. Эдгээр ажлыг нэг дор шийдэх боломж  орон нутагт байхгүй. Тиймээс эхний удаад дөрвөн сургуулийн байрыг бүрэн шинэчилж засварлах төлөвтэй байна.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд өнгөрсөн жил 960 хүүхдийн шинэ сургууль ашиглалтад оржээ. Гэтэл одоо энэ сургуульд 500 орчим хүүхэд хичээллэж байна. Харин Сэлэнгэ аймгийн төвд байрлах Сүхбаатар сумын 1, 4-р сургууль хэвийн ачааллаасаа хоёр дахин ачаалалтай ажиллаж байгааг сургуулийн багш нар ярьж байлаа. Өөрөөр хэлбэл шинэ сургуулийг барихдаа хүн амын төвлөрөл, байршлыг сайн тооцоолоогүйгээс ийм байдал үүсчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Боловсролын салбарт хийгдэх бүтээн байгуулалтын ажлын жагсаалтыг гаргана  
Үзсэн: 300 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй