Шууд Chart

Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт нэмэгдлээ

2015-12-24 08:48:19

Дэлхийн хэмжээнд томд тооцогдох Оюутолгойн ордын ил уурхайн бүтээн байгуулалт 2009 онд,  уулын баяжуулах үйлдвэрийг 2013 онд ашиглалтад оруулсан. Тус төсөл 2009-2014 онд 7.9 тэрбум долларын хөрөнгө оруулалт, хоёр тэрбум долларын борлуулалт хийж, улсын төсөвт 1.3 тэрбум долларын татвар төлсөн байдаг. Энэ удаагийн хөрөнгө оруулалт ч Монголын талаас барьцаа шаардаагүй гэж байна.

Мөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосонбумбын нурууны 650 мянга гаруй га талбайг Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн нөөцөд авсан. Ингэснээр тухайн талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй, өмнө олгосон тусгай зөвшөөрлүүдийн талбайд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарлаж байгаа юм.

Түүнчлэн цахим хэлбэрээр тусгай зөвшөөрөл олгож эхэлснээс хойш 726 хайгуулын зөвшөөрөл шинээр олгосон. Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр 3282 тусгай зөвшөөрөл байгаагаас хайгуулын 1787 ширхэг, ашиглалтын 1482 тусгай зөвшөөрөл байна. Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт орсноор гацаанд орчихоод байсан зарим компаниуд хөдөлж эхэлсэн. Үүний нэг нь маргаан дагуулаад байгаа Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших "Гутайн алт"-ны орд газар юм. Түүнээс биш Дэлхийн Монгол ногоон нэгдлийнхний мэдээлээд байгаа шиг хууль зөрчсөн үйлдэл байхгүй гэсэн тайлбарыг Уул уурхайн сайд өгч байна. 

Мөн энэ оны эхний 11 дүгээр сарын байдлаар Монгол Улс 20.8 сая тонн нүүрс, 13.9 тонн алт, 1 сая 1193 мянган тонн зэсийн хүдрийн баяжмалыг үйлдвэрлээд байна. Мөн ашигт малтмалын газар нийт 45.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт нэмэгдлээ  
Үзсэн: 490 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй