Шууд Chart

Монголчууд Путинийг хамгийн шилдэг удирдагч гэж үзжээ

2015-12-24 08:53:17

Дэлхийн топ 10 удирдагчийн рейтингийг тодорхойлох судалгааны дүнг судалгаанд хамрагдсан бүх улсууд өчигдөр нэгэн зэрэг зарлалаа. Харин Монголчууд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг хамгийн шилдэг удирдагч гэж үзжээ.

Энэ бол MMCG үндэсний судалгааны компаниас явуулсан санал асуулгын дүн. MMCG үндэсний судалгааны компанийн хувьд анх удаагаа олон улсын хэмжээний том судалгаанд хамрагдаж байгаа нь энэ юм.  Өөрөөр хэлбэл, дэлхийн топ 10 удирдагчийн рейтингийг тогтоох судалгаанд Монголчууд ийнхүү саналаа өглөө.

Судалгаанд хамрагдсан 65 орны 65 мянган иргэний саналаар топ 10 удирдагчийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тэргүүлсэн байна. Харин энэ 65 мянган иргэний нэг хэсэг болж судалгаанд оролцсон 1000 монгол хүний саналаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэгдүгээрт бичигдэж байна. Харин түүний араас хоёрдугаарт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, гуравдугаарт Германы канцлер Ангела Меркель орж байна.

Дэлхийн топ 10 удирдагчийн рейтингийг тодорхойлох уг судалгааг авахдаа 21 аймаг, нийслэлээс түүвэрлэж, иргэдээс асуулгаа авсан байна. Өөрөөр хэлбэл, төлөөлөл болгож ганц, хоёр аймгаас судалгаагаа аваагүй. Бүх аймгийн, бүх үндэстэн ястны төлөөлөл жигд хамрагдсан учраас дэлхийн 10 шилдэг удирдагчийг шалгаруулах судалгааны дүнд нөлөөлж байгааг MMCG үндэсний судалгааны компанийн гүйцэтгэх захирал Д. Бум-Эрдэнэ онцолж байна.

MMCG үндэсний судалгааны компани мөн дэлхийн улс орнуудын аз жаргал, эдийн засаг, итгэл найдварын индексийн судалгаанд оролцож буй юм байна. Цаашид монголчуудын аз жаргал, итгэл найдвар, эдийн засгийн индексийн бусад орнуудтай харьцуулсан судалгааг танилцуулна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монголчууд Путинийг хамгийн шилдэг удирдагч гэж үзжээ  
Үзсэн: 2149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
иргэн [202.131.252.xxx] 2016-08-28 08:35
Путин ганцхан хувь гэдгийг санаарай. Хувилж болохгүй байх.
77.247.181.xxx [62.212.73.xxx] 2015-12-29 03:42
саяхандаа ерөнхий сайд болсон нэг нөхөрийн үед хэд хэдэн удаа үндэсний тагнуулын албаны мэргэжсэн боловсон хүчнийг бөөнөөр хэд хэдэн удаа ажлаас халсан гэж тэнд ажиллаж байсан хурандаанууд эсэргүүцэл хийж байсан. энэ бол яаж ч бодсон гадны гар хөл болсон хүмүүсийн хийх ажил. хэн дуртай нь интернетэд сэтгэгдэлээ нэр усгүй, эргэж буцах эзэнгүй бичиж байна. аймаг, нутгаар нь, яс үндсээр нь хараадаг, доромжилдог, өдсөн, турхирсан, хооронд нь хагаралдуулсан ийм сэтгэгдэлүүд байх юм. энэ бол гаднаас зориуд ингэж бичиж монголчуудыг хооронд нь яс үндсээр нь хагаралдуулах зорилготой ажиллаж байна гэж дүгнэдэг.
77.247.181.xxx [77.81.104.xxx] 2015-12-29 03:24
50, 100-гаар нь сэтгүүлчид хэвлэл мэдээллийнхнийг хятадад урьж залаад аялуулж байна. 50,100 гаар нь шилдэг монгол залуус гэж хятадад аяллуулж байна. жил бүр 500, 1000 гаар нь оюутнуудыг хятадын засгийн газрын тэтгэлэгтэй хятадад сургаж байна. Гэтэл өнөөдрийн мэдээгээр бол хятад хэлийг хятадын сайн дурын багш нар монголд хотын захын дүүргийн сургуулиудад үнэгүй заадаг болоод 10 жил болж байна ч гэх шиг. Хятадууд сайндаа Монголд туслаад байгаа хэрэг үү? Монголд хайртай даа та нарыг урьж залаад аялуулаад байгаа юм уу? Хаа хаанаа бодох цаг болсон байна. Энэ бол Монгол төрийн бодлого байхгүй байгаагийн илрэл . Харин хятадын төрийн бодлого манайд маш идэвхитэй хэрэгжиж байгааг харуулж байна
77.247.181.xxx [77.81.104.xxx] 2015-12-29 03:23
Путин Өрнөдийн гүрнүүдийн бодлогын эсрэг хатуу байр суурь баримталж эх орныхоо, Орос улсын эрх ашгийг ямагт 1-д тавьж өөрийн байр сууриндаа хатуу итгэлтэй зогсож чадаж байгаа хүн. Ийм хүнийг үнэлэхгүй байж яаж чадах юм. Гэтэл манайд яаж байна? Ярихаараа гоё юмаа ярьж байгаа ч хэрэг дээрээ хятадуудын, солонгосуудын бизнес монголд цэцэглэж хятад, солонгосын соёлын түрэмгийлэлд автагдаж байгаагаар манай төр засаг хэний эрх ашигт үйлчилж байгааг дүгнэж болно.
202.179.28.xxx [202.179.28.xxx] 2015-12-26 17:09
Ard tvmen changa udirdagch hvsej bga n deeguuree suudlaa olohgui bgaatai shuud holbootoi. Zambraagui baidlaas zalhsan bn
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2015-12-24 14:08
Майнайд Путин шиг жинхэнэ эх орноо, үндэсний эрх ашгаа, хайралсан шудрага эх оронч хэрэгтэй.
70.171.220.xxx [70.171.220.xxx] 2015-12-24 13:36
Манайд Путин шиг удирдагч хэрэгтэй.
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-12-24 12:22
Манай Элбэгээ байхгүй юу, дэлхийд байг гэхэд монголоосоо дэмжигдэдгүй ээ. путинд ажлаа өгөхөөр юм байна даа
182.160.33.xxx [182.160.33.xxx] 2015-12-24 12:09
Обама тэргүүлээ гэчихээд , Путин нэгд Обама хоёрт гэх юм. Сэтгүүлчээ яаж ойлгох вэ. Угаасаа дэлхийн шилдэг удирдагчдыг Путин сүүлийн гурван жил тэргүүл байгаа.
202.70.38.xxx [202.70.38.xxx] 2015-12-24 11:50
Дэлхийд №1
49.0.161.xxx [49.0.161.xxx] 2015-12-24 11:43
Putin shig udirdagch mongold heregtei baina daa
103.242.47.xxx [103.242.47.xxx] 2015-12-24 11:39
yariangui putin ah
122.201.24.xxx [122.201.24.xxx] 2015-12-24 11:31
Yuinii chin mundag udirdagch be, daranguilagch,busdiin gazar nutgiig bulaagch ,ardchilaliig nuhchin daragch ard tumnee teneg bodlogoosoo bolj zovooj duuslaa, haaya orosiin TV uzej bail daa, ard tumen ny yaj zovoj baigaag neg harchaad magt, Mongochuud bid derged aj jargaltai ard tumen
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-12-24 11:10
putin aguu aguu. mongolchuud ch baruuniihan shig baingiin tolgoi tarhia ugaalgadggui bolohoor bodit baidliig hamgiin sain medertsgeej baidag yum. mongolchuud gadaad ertuntsiig mash anhaaraltai sonsoj baidag ni ch nileed siireg tolgoiton shinjee.
124.158.77.xxx [124.158.77.xxx] 2015-12-24 11:07
Орос гүрнийг удирдаж чадаж байгаа аугаа хүн. Тэгэхэд манай ерөнхийлэгч цөөхөн хэдэн хүнийг удирдаж огт чадахгүй байна
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2015-12-24 10:53
putiniig mongolchuud uneleed biahda yahav de.aavda avgai ......
122.201.20.xxx [122.201.20.xxx] 2015-12-24 10:43
САРМАГЧИН ОБАМА ЯАХААРАА ТЭРГҮҮЛДГИЙН БОЛОО ХУДЛААЛ БАЙНА ДАА
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-12-24 10:42
Путины тал шиг удирдагч байхад манай энэ эрх баригчдаас мөн олон хүн шоронд явна даа
103.57.92.xxx [103.57.92.xxx] 2015-12-24 10:39
Путин бол мундаг
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2015-12-24 10:38
Ерөнхийлөгч гэдэг ийм л хүнийг хэлдэг байх даа
59.153.113.xxx [59.153.113.xxx] 2015-12-24 10:37
ХҮЧТЭЙ УДИРДАГЧ Л УЛС ОРНОО АВЧ ЯВДАГИЙН ЖИШЭЭ ПУТИН БУСУУ. ИЙМ УДИРДАГЧИЙГ ӨӨР ТИВ ДЭЛХИЙГЭЭС ХАЙЛТГҮЙ ХӨРШ, БҮР ДЭРГЭД Л БАЙУ БНА. СУРАЛЦАХ Л ХЭРЭГТЭЙ
59.153.113.xxx [59.153.113.xxx] 2015-12-24 10:37
ХҮЧТЭЙ УДИРДАГЧ Л УЛС ОРНОО АВЧ ЯВДАГИЙН ЖИШЭЭ ПУТИН БУСУУ. ИЙМ УДИРДАГЧИЙГ ӨӨР ТИВ ДЭЛХИЙГЭЭС ХАЙЛТГҮЙ ХӨРШ, БҮР ДЭРГЭД Л БАЙУ БНА. СУРАЛЦАХ Л ХЭРЭГТЭЙ
43.228.130.xxx [43.228.130.xxx] 2015-12-24 10:29
үнэхээр эх орон ард түмэндээ хайртай агуу хүн....
202.131.226.xxx [202.131.226.xxx] 2015-12-24 10:27
1 Путин шиг хүн өгөөч, оронд нь 76 -г өгөе
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2015-12-24 10:27
MAHm
182.160.38.xxx [182.160.38.xxx] 2015-12-24 10:23
Путины аугаа ухаан Чингис хааныг санагдуулаад байгаа юм даа.
182.160.0.xxx [182.160.0.xxx] 2015-12-24 10:21
ПУТИН ШИГ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛОХ ЮМСАН. БИД БУРУУ ХҮНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨРӨӨ СОНГОЖЭЭ.

Бидэнтэй нэгдээрэй