Шууд Chart

ОХУ-ын агаарын цэргийн ажиллагаанд 200 гаруй энгийн иргэн амь үрэгдсэн

2015-12-24 10:50:23

Сири дэх "Исламын улс" бүлэглэлд өгч байгаа Оросын цэргийн нисэх хүчний агаарын цохилтод 200-гаад энгийн иргэн өртөж, амь үрэгдсэн гэж олон улсын хүний эрхийн "Эмнести Интернэшнл" байгууллага мэдээлжээ. Тус байгууллага Оросын онгоцууд цохилт өгч байгаа 5 бүс нутагт судалгаа хийж, гэрч, хүний эрхийн төлөө тэмцэгчдийн өгсөн мэдээллийг нэгтгэж тайлангаа гаргажээ.

Өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүүлийн үед энэ мэт мэдээлэл ихээр цацах болсон. Мөн Оросыг "Исламын улс" бүлэглэлд бус, аядуу үзэлт босогчдын байршилд голлон цохилт өгч байна гэж АНУ зэмлэж байгаа. Харин Орос улс эдгээр мэдээллийг эрс няцааж, үүнийг өөрийнх нь эсрэг явуулж байгаа суртал ухуулгын дайн гэж нэрлэж байгаа юм. Энгийн иргэд Оросын агаарын цэргийн ажиллагаанд өртөн, амь үрэгдсэн гэх мэдээ тус улсын онгоцууд бөмбөгдөлтөө эхлээгүй байхад өрнөдийн хэвлэлүүдээр цацагдаж эхэлсэн гэдгийг өмнө нь Ерөнхийлөгч Путин мэдэгдэж байсан. Энэ удаад Их Британид төвтэй "Эмнести Интернэшнл" байгууллага Сирийн Хомс, Хама, Идлиб, Латакия, Алеппо гэсэн таван хотод гэрчүүдтэй ярилцлага хийсний дараа Орос улс Сири дэх агаарын цэргийн ажиллагаагаараа олон улсын хүмүүнлэгийн хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байна гэж дүгнэн, энэ талаар тайлан нийтэлсэн байна.

Гэхдээ "Эмнести Интернэшнл"-ийн энэ тайланг баталгаажуулах баримт нотолгоо одоогоор алга байгаа. Дашрамд сануулахад, зөвхөн Орос төдийгүй АНУ тэргүүтэй агаарын цэргийн эвслийн онгоцууд ч Сирид агаараас цохилт өгөхдөө энгийн иргэдийн аминд хүрч байна гэх зэмлэлд өртсөөр ирсэн юм. Цаашид эвслийн эдгээр орны агаарын цэргийн ажиллагааны талаар судалгаа хийнэ гэдгээ "Эмнести Интернэшнл" мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын агаарын цэргийн ажиллагаанд 200 гаруй энгийн иргэн амь үрэгдсэн  
Үзсэн: 850 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
59.153.114.xxx [59.153.114.xxx] 2015-12-24 13:42
тэр теророристуудынхаа яргалал элдэв хүний эрх зөрчсөнийг л гаргана биз онгоцны бөмбөгдөлтөнд ямар хамаатай юм албаар хүмүүсээр халхавч хийсэн биз
182.160.33.xxx [182.160.33.xxx] 2015-12-24 11:56
Барууны пздаакууд дэлхий нийтэд Америкийн болон өөрсдийнх нь хядсан тэр олон зуун мянган хүнийг ер дурьдахгүй юм. Муусайн боловсон алуурчид.
182.160.33.xxx [182.160.33.xxx] 2015-12-24 11:56
Барууны пздаакууд дэлхий нийтэд Америкийн болон өөрсдийнх нь хядсан тэр олон зуун мянган хүнийг ер дурьдахгүй юм. Муусайн боловсон алуурчид.
203.91.115.xxx [203.91.115.xxx] 2015-12-24 11:49
Энгийн номхон иргэд гэж хэлэхэд хэцүү хүмүүс шүү дээ лалынхан. Эргээд харахад зэвсэг хэрэглээд аминд халдах этгээдүүд байх даа. Лалын дайчидтай хамт байгаа л бол дэмжигчид нь байгаа.
122.201.26.xxx [122.201.26.xxx] 2015-12-24 11:38
АНУ-ын бөмбөгдөлтийн үеэр хэдэн хүн амь үрэгдсэнийг тооцооч Дандаа худлаа хар пиар хийж байх юм даа

Бидэнтэй нэгдээрэй