Шууд Chart

Талибууд Сангин дүүргийг хяналтандаа авчээ

2015-12-24 13:04:20

Афганистаны өмнөд хэсэг дэх Гильменд мужийн Сангин дүүргийг Талибаны дайчид бүрэн хяналтандаа авчээ. Талибууд тус дүүргийн цагдаагийн хэлтэс болон засаг захиргааны барилгуудыг эзлэн авсан болохыг дүүргийн удирдлагууд мэдээлсэн байна.

Гэхдээ Засгийн газрын цэрэг талибуудын эсрэг тулалдсан хэвээр байгаа, тэдэнд туслуулахаар нэмэлт хүч илгээсэн гэж Афганы батлан хамгаалах яам мэдэгдлээ. Сангин дүүргийн захирагчийг аюулгүйн хүчний шархадсан албан хаагчдын хамт нисдэг тэргээр зөөвөрлөн, ойролцоох цэргийн баазад хүргэсэн байна. Одоогоор талибуудад шахагдсан хэдэн зуун цэрэг, цагдаа Сангин дүүргээс 7 км зайд байрлах хуаранд бүслэлтэд орсон гэх мэдээ ирж байна. Тэдний зарим нь хүнд шархадсан, эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай байгаа юм. Сангин дүүргийн оршин суугчдын олонх нь ойролцоох дүүргүүд рүү зугтсан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Ийнхүү Сангин дүүрэг эзлэгдсэнээр Гильменд мужаа хоёр дүүрэг л Талибаны хяналтад ороогүй үлдлээ. Пакистантай хиллэдэг Гильменд муж Талибаны үйл ажиллагаа явуулдаг гол түшиц газрын нэг болсон. Цаашид Афганы Засгийн газар яаралтай арга хэмжээ хэрэгжүүлж, нэмэлт хүч илгээхгүй бол тус муж бүхэлдээ талибуудын мэдлийнх болоход ойрхон байгааг мужийн дэд захирагч анхааруулж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Талибууд Сангин дүүргийг хяналтандаа авчээ  
Үзсэн: 728 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй