Өнөөдөр УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гурван гишүүнийг нөхөн томилох тухай асуудлыг хэлэлцэнэ.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Ганбатын бүрэн эрхийн хугацаа дуусжээ. Харин Д.Сосорбарам, Б.Цэнддоо нар өөрийн хүсэлтээр Үндэсний зөвлөлийн гишүүний ажлаа өгсөн байна. Тиймээс тэдний оронд шинэ гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгон дэвшүүлсэн юм. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, “Цахим өртөө” Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн багш С.Санасэр, “Икэл сан” ТББ-ын тэргүүн Ж.Соёл-Эрдэнэ нарын нэрийг дэвшүүлжээ.
Ийнхүү өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гишүүд тэднийг дэмжсэн байна. Хуралдааны бичлэгээс одоо сонсгоё.
| МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 3 гишүүнийг нөхөн томилох тухай хэлэлцэнэ | ||
| Үзсэн: 431 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.