НҮБ-ын дэргэдэх уур амьсгалын хорооны тайлан мэдээгээр хүлэмжийн хийн ялгарлын 30 шахам хувийг эрчим хүчний салбар эзэлж байгаа нь дэлхийн дулааралд нөлөөлж байгаа томоохон хүчин зүйл гэгдэж байна.
Хэрвээ 30 хүрэхгүй жилийн дотор дэлхий нийтээрээ хэрэглэж байгаа цахилгааныхаа 50 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс авч эхлэхгүй бол хэвийн амьдрах орчин үгүй болно гэлээ. Судлаачид энэ асуудлаар нэгдсэн дүгнэлтэд хүрч, улс орнууд олон улсын өмнө үүрэг амлалт авч, ихээхэн хэмжээний хөрөнгөө дан ганц сэргээгдэх эрчим хүч рүү оруулсаар байна.
Монгол Улсын хувьд 2030 он гэхэд 10 хүрэхгүй хувьтай яваа сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ 20 хувьд хүргэхээр төлөвлөж байна. Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний газрын дарга М.Ангараг ярьж байна.
| Хүлэмжийн хий дэлхийн дулааралд нөлөөлж байна | ||
| Үзсэн: 516 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.