Шууд Chart

Өвөрхангай аймаг мал сүргийн тоогоороо улсад тэргүүллээ

2015-12-24 15:23:11

2015 оны мал тооллогын эцсийн дүн гарч Өвөрхангай аймаг мал сүргийнхээ тоогоор улсдаа тэргүүлсэн байна. Энэ оны эцсийн мал тооллогын дүнгээр тус улсын мал сүрэг таван төрөл дээр өсч 4 сая 510 мянга 986 толгой малтай болжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 399471-ээр буюу 109.7 хувиар өссөн байна.

Өнгөрсөн жил Өвөрхангай аймаг 4.1 сая мал тоолуулж улсад Архангай, Хөвсгөл, Төв  аймгийн дараа дөрөвдүгээрт орж байсан бол энэ удаа дээрх 3 аймгийг ардаа орхиж тэргүүлсэн юм. Энэ оны эцсийн мал тооллогын дүнгээр 15 мянга гаруй малчин өрхийн 9000 орчим хот айлд 4.5 сая мал өвөлжиж байгаа тоон мэдээлэлтэй байна.

Харин аймагтаа мал сүргийн тоогоор Богд сум тэргүүлж байна. Тус сумын хувьд мал сүргээ 5 төрөл дээрээ өсгөж 344728 мал тоолуулжээ. Харин удаах байрт Баян-Өндөр 340934, Бүрд 324788, Баянгол 315280, Уянга 295293 сум орсон байна. Мал сүрэг ийн өсч байгаа нь сайшаалтай ч, сөрөг тал нь бэлчээрийн даац хэтэрсэн үзүүлэлттэй байгаа юм. Тодруулбал, аймгийн хэмжээнд 3 сая орчим мал өвөлжихөд бэлчээрийн таацад хүндрэл үүсэхгүй юм байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өвөрхангай аймаг мал сүргийн тоогоороо улсад тэргүүллээ  
Үзсэн: 326 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-12-24 17:11
Телевизээр Статистикийн хорооны нэг хүүхэн Архангай гэж ярьсандаа

Бидэнтэй нэгдээрэй