Шууд Chart

Музейн эд зүйлсийг хулгай, гамшгаас хамгаалах талаар суралцана

2013-09-20 15:57:01

 “Музейн тогтвортой хөгжлийн чадавх дээшлүүлэх” Японы Итгэлцлийн сангийн санхүүжилтээр хэрэгжих ЮНЕСКО-гийн төслийн үндэсний сургагч бэлтгэх “Музейн аюулгүй байдал ба гамшгаас хамгаалах” сургалт энэ сарын 23-27-нд Монголын Үндэсний музейд болно.  Сургалтыг ССАЖЯ, Монголын Үндэсний музей, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс хамтран зохион байгуулж байгаа юм. Сургалтаар музейн эд зүйлсийн хулгай, гэнэтийн халдлага, байгалийн нөхцөл байдлаас үүсэх эрсдлээс хэрхэн сэргийлж, хамгаалах талаар заах юм.  Тус сургалтыг Бүгд Найрамдах Чех Улсын Соёлын яамны музей ба галерей, Соёлын өвийг хамгаалах газрын дарга асан ЮНЕСКО-гийн сургагч багш, олон улсын нэр хүндтэй мэргэжилтэн Павел Жирасек удирдана. Манай улсад энэ сургалт нь 4 дэх удаагаа явагдаж байгаа бөгөөд эдгээр сургалтыг дүүргэсэн мэргэжилтнүүд энэ ондоо багтан хөдөө орон нутагт сургалт хийх юм.  

Нийтэлсэн: Б.Баярт

Музейн эд зүйлсийг хулгай, гамшгаас хамгаалах талаар суралцана   
Үзсэн: 1592 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй