Шууд Chart

Японы Засгийн газар ирэх оны төсвөө батлав

2015-12-24 16:39:37

Өнөөдөр Японы Засгийн газар ирэх оны төсвөө баталлаа. Энэ удаагийн төсвийн тухай хууль нь тус улсын засаг захиргааны түүхэнд байгаагүй өндөр дүнтэй гэдгээрээ олон улсын анхаарлыг ихэд татаж байна.

2016 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэх санхүүгийн шинэ жилд Япон улс 96.72 их наяд иен, өөрөөр хэлбэл, 800 тэрбум америк долларыг засаг захиргааныхаа зардалд төсөвлөжээ. Хүн амынх нь насжилт хурдасч байгааг харгалзан тус улс нийгмийн халамжийн салбарын төсвөө ирэх онд эрс нэмэгдүүлж, мөн үндсэн хуульдаа оруулсан аюулгүй байдлын асуудлаарх нэмэлт өөрчлөлттэйгөө уялдуулан цэрэг батлан хамгаалахын салбарын зардлаа өсгөн, 5 тэрбум иен давуулсан байна. Энэ онд Японы томоохон компаниудын ашиг орлого эргэн сэргэж, үүнтэй холбоотойгоор тус улсын татварын орлого энэ онд сүүлийн 25 жилд байгаагүй дээд үзүүлэлт 57.6 их наяд иенд хүрсэн байна. Ингэснээр Япон улс төсвийн алдагдлаа бууруулж, улмаар 2020 он гэхэд төсвийн тэнцлээ эерэг гаргана гэсэн зорилгоо биелүүлэх боломж нээгдлээ гэж шинжээчид үзэж байгаа юм. Японы ирэх оны төсөвт нийгмийн даатгал, халамжид зарцуулах 31.97 их наяд иенийн зардал хамгийн их  хувь хэмжээг эзэлж байна. Мөн цэрэг, батлан хамгаалахын зардал нь 1.5 хувиар өсөж, түүхэнд анх удаа 5.05 их наяд иен хүрчээ. Үүнээс гадна Японы Засгийн газар хөгжиж байгаа улс орнуудад үзүүлэх тусламжийн төсвөө ирэх энэ оныхоос 1.8 хувь нэмэгдүүлж, 551.9 тэрбум иен, мөн аялал жуулчлалын салбарын зардлыг хоёр дахин өсгөж, 20 тэрбум иенийг тус тус төсөвлөжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы Засгийн газар ирэх оны төсвөө батлав  
Үзсэн: 289 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй