Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн ОХУ-д хийх хоёр өдрийн айлчлал өчигдөр эхэллээ. Тэрээр энэ удаагийн айлчлалынхаа үеэр Энэтхэг-Оросын жил тутмын 16 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа юм.
Нарендра Моди өчигдөр орой Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай оройн зоог барьж, хоёр орны харилцааны талаар ярилцжээ. Өнөөдөр болох дээд хэмжээний уулзалтаар хоёр орны удирдагчид эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагаагаа сайжруулах тухай голлон хэлэлцэх юм байна. Энэтхэг, Оросын худалдааны эргэлт одоо 10 тэрбум америк доллар байгаа. Харин талууд энэ хэмжээг ирэх 10 жилийн дотор 3 дахин нэмэгдүүлэх сонирхолтой байна. Үүнээс гадна энэ удаагийн айлчлалын үеэр батлан хамгаалах, цөмийн эрчим хүчний салбарын хэд хэдэн гэрээ хэлэлцээрт талууд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Орос улс Энэтхэгт зэр зэвсэг, батлан хамгаалахын тоног төхөөрөмж худалдаалдаг хамгийн том түншид тооцогддог байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд тус улс энэ салбарт Оросоос хараат байдлаа бууруулахын тулд Америк болон бусад орноос мөн зэвсэг худалдан авч эхэлсэн юм.
| Нарендра Моди ОХУ-д айлчилж байна | ||
| Үзсэн: 280 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.