Шууд Chart

Сирийн Засгийн газар энхийн яриа хэлэлцээнд оролцоход бэлэн

2015-12-24 17:05:12

НҮБ-ын зуучлалаар хийх яриа хэлэлцээнд Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын тэргүүлсэн Засгийн газар оролцоход бэлэн гэдгээ илэрхийлжээ. Сирид энх тайван тогтоох тухай яриа хэлэлцээг НҮБ ирэх сард зохион байгуулж, Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний төлөөллийг урьж оролцуулна гэж өнгөрсөн мягмар гарагт мэдэгдсэн юм. Башар Асадын ойрын зөвлөхийн хэлснээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн 7 хоногт баталсан Сирийн асуудлаарх тогтоолыг тус улсын Засгийн газар дэмжиж буй юм байна. Тус тогтоолд Сирийн Засгийн газар, сөрөг хүчнийхний хооронд яриа хэлэлцээ зохион байгуулах, улмаар 6 сарын дотор шилжилтийн Засгийн газар байгуулж, 18 сарын дотор НҮБ-ын хяналт дор бүх нийтийн сонгууль зарлан явуулахыг уриалсан юм. НҮБ-ын зуучлалтай Сирид энх тайван тогтоох яриа хэлэлцээ 2014 оны хоёрдугаар сард мухардалд орж, зогсоод байгаа. Хэрвээ энэ удаагийн яриа хэлэлцээ амжилттай зохион байгуулагдвал сөргөлдөгч талууд сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаа уулзаж, ярилцах боломж гарч байна. Уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор байхгүй байна. Гэхдээ энэ яриа хэлэлцээг Швейцари улсад зохион байгуулж, энэ үеэр өнгөрсөн 7 хоногт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс баталсан тогтоолд тулгуурлан, талууд хэлэлцүүлэг өрнүүлэх төлөвтэй байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сирийн Засгийн газар энхийн яриа хэлэлцээнд оролцоход бэлэн  
Үзсэн: 300 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй