Шууд Chart

Лаазалсан цэвэр агаарыг Хятадад 18.5 доллараар худалдаалж байна

2015-12-24 17:09:19

Хятадын зүүн хойд хэсгийг бүрхсэн утаанаас үүдэн агаарын бохирдлын дээд буюу улаан түвшний түгшүүрийг 10 хотод дахин зарлажээ. Өнгөрсөн шөнө Хятадын Байгаль орчны яамнаас гаргасан мэдэгдэлд улаан түгшүүр хэрэгжиж байгаа аж үйлдвэрийн томоохон боомт хот Тяньжинь болон түүнийг тойрсон 9 жижиг хотын иргэдийг онцын шаардлагагүй бол орон гэрээсээ гарахгүй байхыг зөвлөсөн байна. Хятадад ийнхүү 3 дахь удаагаа агаарын бохирдлын улаан түгшүүр зарлахтай зэрэгцэн амны хаалт, агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийн худалдаа эрс нэмэгдэж байгаа юм. Үүнээс гадна “Савласан цэвэр агаар” худалдаалах болсон нь олон нийтийн анхаарлыг багагүй татаж байна. Лаазанд шахсан агаараар амьсгалж байгаа эмэгтэйн зураг энэ 7 хоногт цахим ертөнцөд түгж, улмаар энэ зургийг харсан Хятадын иргэд Канадад үйлдвэрлэсэн энэхүү бүтээгдэхүүнийг туршиж үзэхээр хошуурч эхэлцгээсэн байна. Тус улсад 150 удаа амьсгалах хэмжээний цэвэр агаартай нэг лааз 120 юань буюу 18.5 америк доллараар худалдаалагдаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Лаазалсан цэвэр агаарыг Хятадад 18.5 доллараар худалдаалж байна  
Үзсэн: 1280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
73.36.121.xxx [73.36.121.xxx] 2015-12-25 01:21
mongold orj irsen ch bitgii avaarai ah duusee
203.91.115.xxx [203.91.115.xxx] 2015-12-25 00:28
Manai uls turchid ulsaa iim bolgochih sanaatai baigaa humuus dee uursduu ch yahuu hulgailsan munguuruu agaar awchina. Bid yah we
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-12-24 18:28
1940 өөд онд япон яг ийм л байсан гэдэг гудамжинд агаар зардаг колонктой байсан гээд бод доо агаар дутагдаад гуйваад яг унахын даваан дээр мөнгөө төлөөд хэд амьсгалаад босоод явдаг байсан гэсэн Тэгээд япончууд ухаалаг хүмүүс болохоороо бүх хүн санаа нийлж утаанаас салсан гэдэг

Бидэнтэй нэгдээрэй