Шууд Chart

Саудын Арабын эмнэлэгт гал гарч, 25 хүн амь үрэгджээ

2015-12-24 18:11:24

Саудын Арабын өмнөд хэсэгт байрлах эмнэлгийн барилгад гал гарчээ. Энэ үеэр 25 хүн амь насаа алдаж, 107 хүн түлэгдэж гэмтсэн байна. Холбогдох албаныхны өгсөн мэдээллээс үзэхэд Жизан хотын төв эмнэлэгт гарсан гал эмнэлгийн нэгдүгээр давхарт байрлах Эрчимт эмчилгээ, Амаржих тасгуудаас эхэлсэн байна. Орон нутгийн цагаар шөнийн 2 цаг 30 минутын орчимд дуудлага авсан холбогдох албаныхан гал сөнөөх 20 баг бүрэлдэхүүнийг шуурхай дайчлан ажиллуулсны дүнд галыг бүрэн унтраагаад байна. Үүнтэй зэрэгцэн эмнэлэгт байсан өвчтөнүүд болон галд түлэгдсэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлж, ойролцоо байрлах төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хүргэжээ. Одоо шинжээчид эмнэлэгт түймэр гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Саудын Арабын эмнэлэгт гал гарч, 25 хүн амь үрэгджээ   
Үзсэн: 331 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй