Өнөөдөр Японы шүүх Такахама дахь цөмийн станцын 2 реакторын үйл ажиллагааг сэргээх шийдвэр гаргажээ. Өнгөрсөн онд тус нутгийн оршин суугчид газар хөдлөлтөд өртөх өндөр эрсдэлтэй гэж үзэн, Кансай Электрик Повер компанийн эдгээр реакторыг унтраалгахаар дүүргийн шүүхэд зарга үүсгэж, ялалт байгуулсан юм. Харин энэ удаад Фукуи мужийн дүүргийн шүүх өмнө нь гаргасан шийдвэрээ өөрчилж, реакторуудыг асаах зөвшөөрөл олгосон байна. Кансай Электрикс компанийнхан цөмийн реакторуудын үйл ажиллагааны аюулгүй байдлыг сайтар хангаж, нутгийн оршин суугчдын хүсэлт шаардлагыг биелүүлсэн гэж мэдэгджээ. 2011 онд Фукушима Дайичи цөмийн цахилгаан станцад гарсан ослоос хойш Японы эрх баригчид цөмийн цахилгаан станцад тавих стандартыг нэмэгдүүлж, энэ стандартад нийцээгүй цөмийн реакторуудыг хаах журам баталсан. Харин энэ удаад шүүх Такахама дахь реакторуудыг асаах зөвшөөрөл өгснөөр үйл ажиллагаа нь зогссон цөмийн бусад реакторын үйл ажиллагааг сэргээхэд нэг алхам ойртлоо гэж ажиглагчид дүгнэж байна. Цөмийн эрчим хүчнээс ихээхэн хамааралтай Японы эдийн засагт реакторуудыг буцаан ашиглалтад оруулах шийдвэр эерэг нөлөө үзүүлнэ гэж тэд тайлбарлаж байгаа юм.
| Японд цөмийн 2 реакторыг асаахаар болов | ||
| Үзсэн: 370 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.