Шууд Chart

Сайд Л.Пүрэвсүрэн Иран улсад албан ёсны айлчлал хийлээ

2015-12-25 06:45:35

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад хэргийн сайд М.Ж.Зарифын урилгаар 2015 оны 12 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Лалын Бүгд Найрамдах Иран Улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зарифтай албан ёсны хэлэлцээ хийж, Төв Банкны дэд Ерөнхийлөгч Голамали Камяб, Хөдөө аж ахуйн сайд Мохаммед Ходжати, Газрын тосны сайд Бижан Занганех нартай мөн монголч эрдэмтэн нартай уулзав.

Албан ёсны яриа, хэлэлцээний үеэр Иран Улстай хоёр талын улс төрийн харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны болон олон улсын, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Түүнчлэн, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Ираны холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй Ил Хаант Улсын түүх, соёлтой шууд холбогдох түүхэн сурвалжуудын судалгааны ажлын талаар хэлэлцэж Монголын боловсон хүчнийг ЛБНИУ-д бэлтгэх асуудлаар ярилцав.


Сайд Л.Пүрэвсүрэн Иран улсад албан ёсны айлчлал хийлээ  
Үзсэн: 780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй