Шууд Chart

"Исламын улс" бүлэглэлийн дайчид Ярмук дүүргийг чөлөөлнө

2015-12-25 12:04:08

Ирэх сард Женев хотноо НҮБ өөрийн зуучлал дор Сирид энх тайван тогтоох тухай яриа хэлэлцээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ хэлэлцээг харь орнуудын оролцоогүйгээр зохион байгуулах нөхцөлд Сирийн Засгийн газар оролцоход бэлэн гэдгийг тус улсын Гадаад хэргийн сайд Валид Муаллем өчигдөр Хятадад айлчлах үеэрээ албан ёсоор мэдэгдсэн байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн 7 хоногт Сирийн асуудлаар тогтоол батлан, энх тайван тогтоох яриа хэлэлцээ эхлүүлэхийг талуудад уриалсан. Харин Сирийн Засгийн газар өчигдөр тус тогтоолын талаар анх удаа байр сууриа илэрхийлсэн нь энэ юм. Үүнтэй зэрэгцэн Сирийн эрх баригчид Дамаскийн Ярмук дүүрэг дэх Палистины дүрвэгчдийн хуаранг чөлөөлөх тухай "Исламын улс" бүлэглэлийн дайчидтай тохиролцоонд хүрлээ. Энэ тохиролцооны дагуу "Исламын улс" бүлэглэлийн дайчид Ярмук дүүргийг чөлөөлсний хариуд Сирийн Засгийн газар тэднийг тус бүлэглэлийн гол түшиц газар болох Ракка хот руу аюулгүй зорчих боломжоор хангахаар болжээ. Тохиролцоо хэрэгжсэнээр Ярмук дүүрэг дэх эдгээр дайчдын хяналтад орсон хэсэгт амьдарч байгаа 18 мянга орчим оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж хүргэх боломж нээгдэх юм байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Исламын улс" бүлэглэлийн дайчид Ярмук дүүргийг чөлөөлнө  
Үзсэн: 1095 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй