АНУ-ын Миссисипи, Теннеси, Арканзас зэрэг муж улсыг хүчтэй хар шуурга дайрчээ. Үүний улмаас өчигдрийн байдлаар 11 хүн амь насаа алдаж, олон арван хүн гэмтэж бэртсэн мэдээ ирлээ.
Миссисипи муж улсын онцгой байдлын агентлагийн мэдээлснээр тус мужид 15.000 айл өрх гэрэл цахилгаангүй болж, хэд хэдэн томоохон замыг хаахад хүрээд байна. Хүчтэй салхи ургаа модыг үндсээр нь булгалж, 160 км зам, 100 гаруй айлын орон гэрийг эвдэлж сүйдэлсэн талаар холбогдох албаныхан мэдээлж байгаа юм. Эдгээрээс үүдэн Миссисипи муж улсын эрх баригчид шуурганд өртсөн бүсүүдэд онц байдал зарлалаа. Одоогоор тус мужид шуурганы улмаас долоон хүн амь насаа алдаж, 40 хүн бэртэж гэмтсэнээс гадна нэг хүн ор сураггүй болоод байна. Шуурганд өртсөн бүс нутгуудад аврах ажиллагаа эхлүүлсэн, мөн орон гэрээ алдсан иргэдэд зориулан түр орогнох байр бэлтгэж байна. Зул сарын баярыг тохиолдуулан олон сая америкчууд гэр бүл, хамаатан садных руугаа яарч байгаа энэ үеэр хар шуурганаас үүдэн олон зуун нислэг цуцлагдаад буй юм байна.
| АНУ-ын Өмнөд муж улсуудыг хар шуурга дайрав | ||
| Үзсэн: 757 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.