Шууд Chart

Монголд солир унаж байжээ

2013-09-20 16:39:31

Монголын зүүн өмнөд нутагт унасан байж болох солирын ул мөрийг Австралийн их сургуулийн Мартин Шмыдер болон Германы Штутгартын их сургуулийн  Хартмут Сейфрид нарын геологчид олж илрүүлжээ. Харин яг хэзээ энэхүү солир унасан байж болохыг тэд одоогоор тогтоож чадаагүй байна.

Энэхүү олдворынхоо тухай нийтлэлийг тэд Азийн шинжлэх ухааны сэтгүүлд хэвлүүлжээ. Үүний тулд тэд хиймэл дагуулын зургийг маш сайн судалсан бөгөөд эрлээ говийн “Үнэгт уул”-д төвлөрүүлсэн байна.
Учир нь тэр уулын чулуунууд нь бөөрөнхий хэлбэртэй мөлгөр ба дундуураа хагарсан байдалтай байж. Ийм үзэгдэл нь байгаль дээр зөвхөн усны урсгалаас болж үүсдэг. Харин яагаад ингэж цавчуулсан юм шиг хагарсан болохыг тогтоох гэж геологчид  бүх боломжийг судалснаар солир энэ газар унаж, чулуунуудыг хагалсан болохыг тогтоожээ.   
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Монголд солир унаж байжээ  
Үзсэн: 2382 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй