Шууд Chart

Сумууд эдийн засгийн хувьд үрэлгэн байна гэж үзжээ

2015-12-25 16:31:00

Манай улсын нийт сумын 60 орчим хувь нь гурван мянган хүн амтай, 30 орчим хувь нь хоёр мянгаас доош хүн амтай гэсэн судалгаа байна. Өнөөдөр төв, орон нутгийн тэнцвэргүй тогтолцооны асуудлаар судлаачид санал солилцлоо. Сумууд эдийн засгийн хувьд маш үрэлгэн байна гэж судлаачид үзэж байна. Тодруулбал, мянга хүрэхгүй хүн амтай сумд төсөв хуваарилан төлөвлөж, сум хөгжүүлэх тухай ярина гэдэг засаг захиргааны хувьд ч буруу тогтолцоо болоод байгааг эрдэмтэд шүүмжилж байгаа юм.

Орон нутгийн төвлөрлийг санхүү, захиргаа, улс төрийн гэсэн гурван чиглэлээр тооцож гаргадаг байна. Энэ аргачлалаар манай улс дэлхийн хэмжээнд төвлөрлийн үзүүлэлтээр дундаж түвшинд байгаа тухай доктор, профессор н.Цанжид илтгэлдээ дурдлаа. Тухайлбал, манай улсад боловсон хүчний төвлөрөл 50-60 хувь, томилгооны төвлөрөл 50-55 хувьтай байгаа нь орон нутгийн хөгжлийг хойш татах нэг үндэс гэж харж байна. Мөн орон нутагт ноогдох санхүүгийн эрх мэдэл 1991 онтой харьцуулахад 30 орчим хувиар буурсан нь төв бараадах төвлөрлийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болжээ. Нутгийн удирдлагын асуудлаар УИХ, ЕТГ, ЗГХЭГ, НИТХ болон аймаг орон нутгийн удирдлагууд энэ сарын 16-нд төрийн ордонд чуулсан. Энэ удаад эрдэмтэн судлаачдын байр суурь, судалгааг сонсох зорилгоор уг эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Философийн хүрээлэнгээс зохион байгуулсан юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сумууд эдийн засгийн хувьд үрэлгэн байна гэж үзжээ  
Үзсэн: 2385 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
49.0.204.xxx [49.0.204.xxx] 2015-12-26 11:53
үрэглгэн ажиллагаагаа элбэгээс л эхэлмээр байна.
59.153.113.xxx [59.153.113.xxx] 2015-12-25 22:30
орон нутаг дахь засаг захиргааны талаар том өөрчлөлт хийх цаг оройтоод байна шүү дээ.эхлээд аймгуудыг томсгож Чойбалсан .Дархан .Эрдэнэт шиг төвтэй болох төвлөрөл үүсгэх хэрэгтэй.Одоо 8 том аймаг байхад л болно.хүн улам цөөрч байгаа улсаас баахан үргүй ижил хөрөнгө оруулалт нэхсэн хэдэн зуун саяаар ойгооо тэмдэглэн өрсөлддөг 21 жижиг аймгийг цөөлөх цаг аль эрт болсон. Тэгж байж нийслэл чиглэсэн нүүдэл зогсоно.сумдыг яахыг үүний дараа шийдэх хэрэгтэй. жижиг сумдыг нэгтгэж болно.ядаж 100 хүүхэдтэй сургуулиудыг татан буулгаж бага ангийг нь үлдээгээд зэргэлдээх сумдад нь хүүхдийг сургаж дулаан цахилгааны их зардал хэмнэж болно.
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2015-12-25 20:35
Эдийн засгийн хямарлыг сааруулахад, хун амын хогжил,эруул мэнд,гэх мэт асуудлыг шиидвэрлэе гэж боддог бол сумуудыг нэгтгэж цоолох нь чухал байна суманд унэхээр тосов хяналтгуй урэлгэн зарцуулагдаж байна
202.179.31.xxx [202.179.31.xxx] 2015-12-25 17:34
сумууд бол үрэлгэн байх ёстой .учир нь сумд бол бидний хувьд аляск
202.179.31.xxx [202.179.31.xxx] 2015-12-25 17:34
сумууд бол үрэлгэн байх ёстой .учир нь сумд бол бидний хувьд аляск
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2015-12-25 17:30
3000 хүрэхтэй үгүйтэй суманд хөгжил гэж юу байх вэ. Тэдний 2000 нь хүүхэд,200 нь хөгжид.Тэнд юугаа хөгжүүлэх вэ дээ.

Бидэнтэй нэгдээрэй