![](/uploads/201512/news/thumb/5795c45361f4041db163e343b2cc26e9_x3.jpg)
Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 20 хүртэл сунгасан. Ингэснээр иргэн, хуулийн этгээд нуугдмал хөрөнгө, орлогоо ил болгох цаг хугацааны боломж бүрдэж байна. Хамгийн сүүлийн мэдээгээр 6.1 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болсон юм. Эдийн засгийн ил тод байдлын хууль өнгөрөгч наймдугаар сарын эхээр батлагдсан ч, хэрэгжүүлэх журам нь гарч, иргэдэд мэдээлэл хүрснээс хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрсөн. Энэ сарын 31-нээр дуусгавар болох гэж байсан хуулийн үйлчлэлийг УИХ сунгасан. Санхүүгийн бүртгэл, тайлан тооцоогоо нэг болгох, хүү торгуулиас нэг удаад чөлөөлөгдөх боломж хуулиар олгогдсон. 2008 онд гарсан Татварын өршөөл үзүүлэх хууль гарч байсан. Гэхдээ хуулийн үйлчлэл үр дүнгийн талаарх ойлголт иргэдэд тааруу байсан учраас 43 мянган ААН-ээс ердөө 10 хувь орчим нь л татвараа ил болгосон байдаг. Тиймээс энэ удаад далд эдийн засгийн 30-40 хувийг ил болгох хууль 7 хуулийн 6 төрлийн татварт үйлчлэхээр илүү өргөн хүрээг хамарч байна.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нь Татварын баазыг тэлэх, бүртгэлийг сайжруулах, сүүдрийн эдийн засгийг бууруулж хөрөнгө оруулалтын урсгалыг сайжруулах, бизнес эрхлэгчдэд шударгаар үйл ажиллагааг явуулах боломж, эхлэлийг тавих зорилго хуульд бий. Тайлангаа нэг болгох, хүү торгуульгүй санхүүгийн тооцоогоо нэгтгэх том боломжийг бизнесийнхэнд нээж байгаа. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагааг ил болгосноор хуулиар тогтоосон хариуцлагаас нэг удаа чөлөөлөгдөнө. Хуульд хамрагдан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа ил болгосон хувь хүн, хуулийн этгээдийн холбогдох мэдээлэл нь нууц байх юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.
Эдийн засгийн өршөөлийн хуулиар 6 их наяд төгрөгийн хөрөнгө орлого ил болоод байна | ||
Үзсэн: 999 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.