Словенийн Ерөнхийлөгч асан Данило Тюрк НҮБ-ын дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд албан ёсоор нэрээ дэвшүүллээ. “Надад үзүүлсэн их итгэлийг алдахгүйн тулд би ойрын саруудад чадах бүхнээ хийх болно” гэж Тюрк ярьсан байна. Мөн тэрээр Словенийн бусад улстөрийн намын зүгээс болон иргэдийн зүгээс өргөн дэмжлэг авна гэж тооцоолж байгаагаа ярьжээ. Энэхүү сонгуулийн кампанит ажлыг Словенийн Гадаад яаманд хариуцуулж, өөрийн улсын нэр дэвшигчийг дэмжихэд чиглэсэн шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасан байна. Мөн энэ кампанит ажилд Словенийн Засгийн газраас 40 мянган евро хуваарилжээ. Энд дурдахад, НҮБ-ын дараагийн тэргүүнд Зүүн Өмнөд Европын төлөөлөгчийг сонгох учиртай. Тус байгууллага оршин тогтносон 70 жилийн хугацаанд энэ бүс нутгийн орнуудаас нэр дэвшигчид дэлхийн энэ байгууллагын тэргүүнээр сонгогдож байсан удаагүй юм. НҮБ-ын одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муны мандат ирэх 2016 оны 12 дугаар сарын 31-нд дуусна.
| НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад Словенийн Ерөнхийлөгч асан нэр дэвшив | ||
| Үзсэн: 304 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.