Шууд Chart

Чилид дээд боловсролыг үнэ төлбөргүй болгов

2015-12-25 18:48:01

Чилид дээд боловсролыг үнэ төлбөргүй болгох тухай хуулийн төслийг тус улсын парламентын 2 танхим хэлэлцэж, баталжээ. Ингэснээр Чилийн ерөнхийлөгч Мишель Бачелетийн хэрэгжүүлнэ гэж амласан боловсролын салбарын шинэчлэл хэрэгжих боломжтой болж байна. Энэ шинэ хуулиар, төрийн мэдлийн их дээд сургуулиудын 200 мянга гаруй оюутан цаашид үнэ төлбөргүй суралцахаар боллоо. Үүнээс гадна хувийн зарим сургуулийн оюутнууд ч нэмэлт шалгуур үзүүлэлтүүдийг хангасан нөхцөлд сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна. Сүүлийн жилүүдэд Чилийн оюутан залуучууд их дээд сургуулийн сургалтын төлбөр өндөрсөж байгааг шүүмжлэн, дээд боловсролыг үнэ төлбөргүй болгохыг шаардаж жагсаал цуглаан олноор зохион байгуулах болсон юм. Үүнээс үүдэлтэйгээр ерөнхийлөгч Бачеретийн засгийн газар боловсролын салбарт шинэчлэл явуулах төлөвлөгөө боловсруулж, Үндсэн хуулийн цэцээр хэлэлцүүлжээ. Төлөвлөгөөг зарим сургуулийн оюутнуудыг ялгаварласан шинжтэй байна гэж дүгнэн буцаасан, дахин боловсруулж, парламентаар хэлэлцүүлсэн нь ийнхүү батлагдлаа. Тус улсын эрх баригчид төлөвлөгөөг хэрэгжүүлэх 765 сая долларыг ирэх оны төсөвт тусгасан байна

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Чилид дээд боловсролыг үнэ төлбөргүй болгов  
Үзсэн: 418 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй